
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Мурат, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаж дуусаад яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Муратыг 11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг 12.1 дүгээр зүйл.Хүчиндэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн байна. Одоогоор тус хэргүүд шүүхэд шилжсэн байгаа бөгөөд тун удахгүй шүүх хурлын тов гарах юм аж.



