8o
Улаанбаатар хот
mobile menu

Жолооч нарын анхааралд....

2018-07-10 09:21:27

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 614 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 449 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн нийт осол, хэргийн улмаас нийслэлд 26 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 1 хүний амь нас хохирсон осол бүртгэгдсэн бөгөөд 0-10 хүртэлх насны 3 хүүхэд осолд өртсөн байна.

Гудамж замын хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцжээ. 

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:

  1. СХД-ийн нутаг Толгойтын замд 107-р сургуулийн урд замд T.Pruis маркийн автомашин Mitsubishi Colt маркийн автомашинтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 5 хүн гэмтсэн,
  2. БЗД-ийн нутаг Уулын замд CF маркийн мотоциклийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж 2 хүүхэд, 3 том хүн гэмтсэн ноцтой хэргүүд бүртгэгдсэн.

Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 9 осол, мөргөлдөх хэлбэрээр 24 осол бүртгэгдсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл