
Хязаалан насны морьдын уралдаанд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүү магнайд ирж наадамчин олноо баясгалаа. Мөн аман хүзүүд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Д.Хишигжаргалын хурдан үрээ аман хүзүүдлээ. Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат З.Шижирбатын бор үрээ, айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын хээр үрээ, Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Эрдэнийн хурдан цоохор үрээ айргийн тавд орлоо.



