8o
Улаанбаатар хот
mobile menu

Амарч, зугаалахдаа зөвшөөрөлгүйгээр ан хийж, самар жимс түүхгүй байхыг анхаарууллаа

2018-07-10 13:00:00

Амарч зугаалахдаа зөвшөөрөлгүйгээр ан хийж, самар жимс түүхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ард иргэдэд анхаарууллаа. Иргэд амарч зугаалахдаа ан хийх, агнаагүй ч хавх занга тавих нь ихэссэн бөгөөд хэдийгээр агнаагүй байсан ч Зөрчлийн тухай хуулиар ийм үйлдэлд хүлээлгэх хариуцлагыг өндөр болгожээ.

Зөвшөөрөлгүйгээр самар жимс түүж, ан хийвэл хамгийн багадаа 300 мянган төгрөгөөр торгож, байгаль орчинд учруулсан хохирлыг төлүүлэх хуулийн заалттайг сануулж байна. Өнгөрсөн жил 28 иргэн хууль бусаар ан хийжээ. 

МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ч.Нямдаваа, Жимснээс гүзээлзгэнэ хамгийн эхэнд боловсордог. Жимс түүхийн тулд тухайн орон нутгийн асуудал хариуцсан байгаль хамгаалагчаас газар нутгийг заасан эрхийн бичиг авч, зөвшөөрлийн хүрээнд түүж бэлтгэх шаардлагатай. Түүхдээ иш үндсийг хугалахгүй, зөвхөн жимсээ бэлтгэж ашиглахыг анхааруулж байна. Мөн тарвага агнахыг сүүлийн таван жилд хориглосон ч иргэд баярын үеэр хууль  бус үйл ажиллагаа явуулах зам руу хөтлөгддөг.

2017 онд байгаль орчинд хохирол учруулсан иргэдийг 48 сая төгрөгөөр торгосон. Байгальд учруулсан 400 сая гаруй төгрөгийн хохирлыг бүрэн төлүүлсэн гэж улсын байцаагчид хэлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл