8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Оюун-Эрдэнэ: АТГ-ын дарга Х.Энхжаргал авлигалын хэргийг санаатайгаар нуун дарагдуулж байна

2018-07-10 15:11:48

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын 28-ий өдөр УИХ-ын дарга М.Энхболдод нийгэмд дуулиан тарьсан “60 тэрбум”-ын гэх хэрэг хэрхэн шийдэгдсэн талаарх асуудлаар нээлттэй сонсголыг УИХ-ын хаврын чуулган хаахаас өмнө зохион байгуулахыг шаардсан УИХ-ын 19 гишүүний гарын үсэгтэй албан бичгийг хүргүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр “60 тэрбум”-ын асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулахыг дэмжсэн УИХ-ын 25 гишүүний гарын үсэгтэй албан бичгийг  УИХ-ын дарга М. Энхболдод өргөн барин гэдгээ мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ“Монгол төрийн бодлого үндсэн хуулийн дагуу тасралтгүй явах зарчимтай. Тийм учраас баяр наадам болж байгаа ч гэсэн авлигатай холбоотой асуудал бүдгэрч, урт амралттай давхцаад олон нийтийн анхаарлаас гарч болох юм гэдэг зарчмыг барьж өнөөдөр мэдээлэл хийж байна. 6-р сарын 28-ны өдөр нийтийн сонсгол зохион байгуулах тухай хуулийн дагуу УИХ-ын 19 гишүүний гарын үсэгтэй шаардлагыг УИХ-ын даргад өргөн барьсан. Гэвч Хууль Зүйн байнгын хороонд очсон гэдэг байдлаар үндсэндээ бүдгэрч байна.

УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд нээлттэй сонсгол заавал зохион байгуулах хуулийн зохицуулалттай байдаг. Авлигатай тэмцэх газар болон бусад байгууллагын хувьд бол томилогдсон хүнээ хамгаалж байгаа энэ зүйл тодорхой болж байна. Харамсалтай нь Хууль зүйн байнгын хороо өөрөө ард түмнээс сонгогдож байгуулагдсан УИХ-ын субъект. УИХ хүртэл шударга үнэний өмнө дуу хоолой нь бүдгэрч байгаа нь харамсалтай байна.
Хууль зүйн байнгын хороонд баяр наадмын өмнөх өдөр шаардлагын хариуг хүлээнэ гэдгээ хэлсэн. Өнөөдөр 11:00 цаг хүртэл хүлээлээ. Ямар нэгэн байдлаар хариу ирсэнгүй, тийм учраас арга буюу УИХ-ын тухай хуулийн 16-р зүйлийн 16.2-т заасны дагуу УИХ-ын 25 гишүүний гарын үсэг зурсан УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлахаар шийдэж УИХ-ын даргад өргөн барих гэж байна.

“60 тэрбум”-ын эсрэг гэх тодотголтой авлигалын эсрэг гэмт хэрэг, “Эрдэнэт” үйлдвэр, Хадгаламж банк, Чингис, Самурай бондтой холбоотой замхарсан хэргүүдийг УИХ сонсох зүйтэй гэж үзэж байгаа.Нээлттэй сонсголд АТГ-ын дарга Х. Энхжаргал мэдээлэл хийх учиртай. Хуулийнхаа дагуу жилд нэг удаа тайлбар хийх ёстой байдаг.

Мөн АТГ-ын дарга Х.Энхжаргалыг авлигалын хэргийг санаатайгаар нуун дарагдуулж байна гэж миний хувьд үзэж байгаа. Нэг жилийн хугацаанд үр дүн огт гарсангүй. Тийм учраас хэрвээ “60” тэрбумтай болон бусад авлигын хэрэгтэй холбоотой хэргүүд ийм байдалтай явах юм бол энэ ажлыг хийх ёс зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Энэхүү асуудлыг хаалттай биш, нээлттэй чуулганаар ард түмнийхээ өмнө нь тайлбарлах нь зүйтэй юм гэж үзэж байгаа юм.

УИХ-ын тухай хуулинд нийт гишүүдийн гуравны нэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах эрх зүйн баримт бичиг байдаг.

Ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулна. Тийм учраас баяр наадмын дараа УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааныг АТГ-ын дарга Х.Энхжаргалын нээлттэй сонсголоор эхлэх баримт бичгийг өргөн барьж байна.

УИХ-ын дарга М.Энхболдын хувьд гурван цагийн бичлэгийг эвлүүлэг гэж үзэж байгаа. Тэгвэл Х.Доржзодовтой нүүрэлдүүлээд эвлүүлэг биш юм уу гэдгийг камерний өмнө асуух гээд байгаа болохоос биш тэр хүнийг гэмт хэрэг хийсэн үү? үгүй юу гэдгийг шалган тогтоохгүй ажиллагаа хийхгүй.

Үнэхээр эвлүүлэг гэж үзэж байгаа бол  УИХ-ын гишүүдийн  өмнө нээлттэй сонсгол дээр энэ эвлүүлэг юмаа гэж хэлэх. Хэрвээ энэ эвлүүлэг биш бол тэр хүн уучлалт гуйж болно. “60 тэрбум”-ын хэрэг эвлүүлэг байсан эсэхийг нотлон харуулах, тайлбар өгөх ёстой юм. Энэ асуудлаар би  цагдаа, тагнуулын байгууллага, МАН-ын Хяналтын хороонд хандана. Түүнчлэн УИХ-ын Ёс зүйн хорооны даргад хандахаар төлөвлөж байна. Мөн иргэдийн дунд нээлттэй утас ажлуулсан. Одоогоор тус утсанд 11 тохиолдол гэж үзэж болохуйц мэдээлэл ирсэн. Түүнийг прокурорт шилжүүлнэ”гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Oyunerdeniig bustaaj tat songogchid ni erenhkiilegchtei niilj hkeruul uusgeed l baikh um ard tumen chini zobj bna ZG aa ajillaachee......
2018/07/23 103.229.120.204
zochin
..ami nasiig yu ch bodokhgyi hkural, stuglaan hkeruulee yrij suukh tsag bish , namar ebliin ajil buur baikhgyi bolloo Us yeriin asuudliig .
2018/07/23 103.229.120.204
zochin
Erhkem erenhkiilegchee , erenhkii saidaa ene 60 tr s eer mash hkund ayul uls orond mini tulgarch baikhad yer usaa ochood hkar ta nar hkunii
2018/07/23 103.229.120.204
Гана
Энэ асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй.Тэгэхгүй бол нөгөө Зоригийн хэрэг шиг сонгууль болгоноор энэ асуудал сөхөгдөж МАН-ыг унагах нэг шалтаг болно.Ер нь Сандуй эвлүүлэг биш гэдгээ хүлээн зөвшөөрсөн шү
2018/07/20 203.91.115.43
Иргэн
Солиотой хүүхэд барцаалагдсан байдалаа сайн илэрхийлэх юмдаа?'
2018/07/17 103.212.118.85
МАН цэвэршиж авая гэвэл авлигачдаасаа салах ёстой
Төр бараадаж 3 тэрбум хөрөнгөтэй болсон М. Энхболд, 8 сая доллар төрөөс босгосон нанзаддорж, тэрбумтан шүүгч, прокурорууд төрд ажлах ёсгүй. ИРГЭД гайхаж байгаа яахаараа МАН ын ял авсан авлигачид намаа
2018/07/16 64.119.21.137
zochin
Yasan tuvugtei hervvlch AN-iin buunii nohoi buunii nohoi
2018/07/16 64.119.20.74
zochin
mash.zuv.demjij.bna.amjilt.husiy
2018/07/15 66.181.187.103
Зочин
Шалтуурууд юу ч сэвээд байгаан
2018/07/11 202.70.33.242
Зо син ли
АТГ-н дарга Энхболдын баруун гар, 60 тэрбумын дараа болсон Энхболдын хүлээн авалтанд Энхжаргал дээгүүр заларсан малилзаж байсан ш дээ. 60 тэр бумаас хуваалцсан биз ,тэгээд хамгаалаад байгаа байх л даа
2018/07/10 66.181.160.34
Зо
Асуудлыг 1 тийш нь болгох хэрэгтэй цагдаа.прокурорын хийгээд мэдэгдэл нь туйлын үнэн биш ээ.харинч илтээр 60 тэрбумынханыг хаацайлж б.а
2018/07/10 27.123.214.107
Иргэн
2 дох Баасан авгай гараад ирж. Энхжаргалыг унагаж монгол ялуулна. Энэ ч угаасаа жэнкогийн амаар дуугардаг, гараар хөдөлдгөө нотолчихсон. Харин е.гийн сонгууль дээр ахтайгаа нийлж АНд зүтгэсэн нь бариг
2018/07/10 202.9.42.8