8o
Улаанбаатар хот
mobile menu

Гурван хүний амь нас хохирсон ноцтой осол гарчээ

2018-07-10 16:00:00

Энэ сарын 09-ний өдрийн 17 цагийн орчимд Төв аймгийн Баянхангай сумын нутаг Цов хангай гэх газар асфальтан замд Nissan Cube маркийн автомашин T.Pruis маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас жолооч 78 настай Б, зорчигч 28 настай А, 72 настай Г нарын гурван хүний амь нас хохирч, нэг хүн хүнд гэмтсэн байна. Гэмтсэн иргэнийг ГССҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийг чиглэсэн хөл хөдөлгөөн ихсэж жолооч нар хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож үүрэглэх, урсгал сөхөр зэрэг зөрчлөөс болж осол хэрэг ихээр гарч байна. Иймд жолооч нар та бүхэн анхаарал болгоомжтой, дүрмээ баримтлаж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл