8o
Улаанбаатар хот
mobile menu

Хол газар явахаар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой

2018-07-11 08:58:00

 

Аргын тооллын 7 сарын 11, Буд гараг. Билгийн тооллын 28, Гөрөөсөн толгой одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 5 цаг 09 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай  болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

                   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Baterdene
Eniig odoo tooj uzdeg hun baisaar baidag um uu? Buh zuiluud ni hoorondoo yag adilhan. Us zasuulahad sain, Hol yavahdaa baruun zuun urd zugee gargah geed. Ene chini 21-r zuun biz dee.
2018/07/13 90.240.199.142