8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадын цагаан сар мөргөлдөөн дунд болж байна

2016-02-10 13:01:00

Хонг Конгийн наймаа арилжааны гол дүүргүүдийн нэг Монкокт битүүнээс билгийн тооллын шинийн нэгэнд шилжих шөнө эхэлсэн эмх замбараагүй байдлыг “fishball revolution” хэмээн нэрлэж байгаа аж.

Хятадын сар шинийн баярын өдрүүдэд наймаачид гудамжинд уламжлалт хоол хийж зардаг байна. Наймаачдын хоол зарах үйл ажиллагааг цагдаа нар хориглох гэсний улмаас санаанд оромгүй ширүүн эсэргүүцэл үүсчээ.

Гудамжинд хоолны худалдаа эрхлэх нь хууль бус ч гэсэн цагдаа нар хориглолгүй зөөлөн ханддаг байсан юм.  Харин энэ удаа тэднийг хориглож, хатуу зохицуулалт хийх гэж оролдсон нь ийнхүү мөргөлдөөн гарахад хүргэжээ.

 

Маск зүүсэн иргэд цагдаа нарын эсрэг тоосго, лонх шидэж, бороохойгоор зэвсэглэсэн байсан бол цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч хий, бороохой хэрэглэн, бүр хоёр удаа анхааруулж дээш нь хий буудсан байна.

Мөргөлдөөнд оролцсон 15-70 насны 54 хүнийг цагдаа нар баривчилсан бол 90 цагдаагийн ажилтан бэртэж гэмтжээ. Тэдний заримын яс хугарч, тархиндаа гэмтэл авсан байна.

Сүүлийн жилүүдэд Хонг Конгийн иргэд Бээжингийн засаг захиргааны шийдвэрийг эсэргүүцэн тэмцэх нь нэмэгдээд байгаа юм. Өчигдрийн мөргөлдөөнд оролцогчид голдуу залуус байсан ба тэднийг өмнө нь гарч байсан “Хонг Конгийг эзэл” хөдөлгөөнийхөнтэй холбоотой гэсэн баталгаа одоогоор алга байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
saihan saihan zaluus
2016/02/22 103.17.108.42
zochin
kharin ch engisheer mash sain yaridag,hyatadiin khuuliin esreg bdg bus uu?
2016/02/11 103.17.108.42
Atsaa medej buraach.Harinch eh gazariin hujaanuudiin esreg bdag gazar
2016/02/10 103.17.108.42
Chi uhsen atsaa medhew dee
2016/02/10 103.17.108.42
hong ong gej angliar yardaggui 4 say haltar azuud baidag gazar biz de
2016/02/10 103.17.108.42