8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслолын үеэр хаагдах замууд

2018-07-11 09:30:53

Төрийн Есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээний хойморт залах ёслолын ажиллагаа өнөөдөр 10:00 цагт эхэлнэ.

Энэ үеэр Сүхбаатарын талбайн зүүн талаас Гадаад хэргийн яамны уулзвар-Шангри Ла төвийн уулзвар-Гэндэнгийн гудамж буюу Хүүхдийн ордон-Энхтайвны гүүр-Сөүл ресторан-Гандийн гудамж, Нарны замыг холбосон шинэ төмөр замын гарам-Төв цэнгэлдэх хүрээлэн чиглэлийн авто замыг түр хугацаагаар хязгаарлана.

Жолооч та бүхэн зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд хүлээцтэй, соёлтой оролцож, сайхан наадаарай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл