8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын алдарт уяач Б.Баттөрийн халиун азарга түрүүллээ

2018-07-11 11:43:00

Энэ жилийн хурдан азарганы уралдаанд шандас сорихоор 201 хүлэг бүртгүүлснээс 153 нь тоосоо өргөсөнөс Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат  Монгол Улсын алдарт уяач Б.Баттөрийн халиун азарга энэ жилийн наадмын түрүү магнай боллоо. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын тодманлай уяач О.Батбилэгийн хүрэн халзан азарга, Айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын хонгор азарга, Айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын үугуул,Нэргүйн Атарбаярын зээрд азарга тус тус орлоо. харин Айргийн тавд Булган аймгийн Дашинчилэн сумын Б.Буянбаатарын хүрэн азарга ирлээ. 

Шүдлэн нас: Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор үрээ түрүүллээ

2018-07-11 10:35

Үндэсний их баяр наадмын Шүдлэн насны морьдын уралдаанд 160 гаруй шүдлэн торгон жолоогоо өргүүлсэн.

-Тэргүүн магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор үрээ

-Аман хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Б.Норовсамбуугийн халиун үрээ

-Айргийн гуравт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат С.Гантөмөрийн хул үрээ

-Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн “Мөнгөн хошуут хүлэг” ХХК-ний захирал Д.Очирсүрэнгийн хул үрээ

-Айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хул үрээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment