8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмаар 638 автобус иргэдэд үйлчилж байна

2018-07-11 11:58:51

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 612 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 11, зуслангийн 3 чиглэлд 5 автобус, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус буюу нийт 638 автобус үйлчилгээнд явна. 

  • 7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж  “Мишээл экспо төв” рүү нийт 11 чиглэлийн 88 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 19 чиглэлийн 136 автобус үйлчилнэ.
  • 7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд “Хүй 7 худаг” руу 1,000 төгрөгийн тарифаар үйлчилнэ. 

 

 

 

 

 

НААДМААР 569 ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВНА

 

“Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын гурван түр зогсоолоос таксийн үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 10 аж ахуйн нэгжийн 569 такси иргэдэд хүргэнэ. Үүнд: 

 

  1. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол; 
  2. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТанхимын арын зогсоол; 
  3. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, KH apartment баруун талын зогсоол.

Баяр наадмын өдрүүд буюу 7-р сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 1,000 төгрөгөөр үйлчилнэ.

 

Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний богино эргэлтээр үйлчлэх чиглэлүүд

 

Чиглэл

 

Тээврийн хэрэгслийн тоо

 

Хүлээлгийн хугацаа

1

“Давааны зөрлөг-Хүй 7 худаг”

5

4 мин

2

“Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн”

3

10 мин

3

Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн-Мишээл экспо

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл