8o
Улаанбаатар хот
mobile menu

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

2018-07-11 12:35:00

Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ойрын өдрүүдэд усархаг бороо орох төлөвтэй байгаа учраас иргэд та бүхнийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 16-18 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 92 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, Их нууруудын хотгор, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 22-27 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл