8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмын үеэр банкуудын ажиллах хуваарь

2018-07-11 15:30:00

Наадмын өдрүүд буюу долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд  банкуудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

И-МАРТЫН САЛБАР ДОЛДУГААР САРЫН 11-15-НЫ ӨДРҮҮДЭД АЖИЛЛАНА

Хас банкны И-мартын салбар долдугаар сарын 11-15-ны өдөр 10-21 цагийн хооронд ажиллана. Саппоро, Түшиг, 13 дугаар хороолол, Сансар  дахь салбар 11.00-17.00 цагийн хооронд нэмэлтээр ажиллана.

 ЦЭНГЭЛДЭХ САЛБАР БАЯРЫН ҮЕЭР АЖИЛЛАНА

Төрийн банкны Рапид харш дахь Цэнгэлдэх салбар долдугаар сарын 11-нд, Занабазар, 11 дүгээр хорооллын болон Зайсан дарь Оргил салбарууд 12-нд, Мөнгөн завьяа, Драгон, Сансар салбарууд 13-нд Хойморь (Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс хойш), Таван шар, Хорооллын салбарууд 14-нд, 50 мянгат (Түшиг их дэлгүүрийн өөдөөс харсан), Бөхийн өргөө салбарууд 15-ны өдөр  11.00-17.00 цагийн хооронд тус тус ажиллана.

ДОЛДУГААР САРЫН 11-14-НД БҮХ САЛБАР АМАРНА

Худалдаа хөгжлийн банк  долдугаар сарын 11-14-нд бүх салбар амарна.Тэнгэр плаза, MCS, ГХЯ-ны өөдөөс харсан Энхтайван, Зоос гоёл, Саппорогоос Цамбагарав хүрэх замд байрладаг Сонгинохайрхан салбарууд  15-ны өдөр 10.30-16.30 цагийн хооронд ажиллана.

ДОЛДУГААР САРЫН 11-13-НД БҮХ САЛБАР АМАРНА

Голомт банк долдугаар сарын 11-13-нд бүх салбар амарна. Ард, Цамбагарав, Баянзүрх, Хан-Уул, хорооллын Москва салбарууд 14-нд, Солонго, Сансар бизнес төв, 120 мянгатын жетро, Москва салбар 15-нд 11.00-17.00 цагийн хооронд ажиллана.

ЧИНГЭЛТЭЙ САЛБАР ДОЛДУГААР САРЫН 14-15-НД АЖИЛЛАНА 

Улаанбаатар хотын банк долдугаар сарын 11-13-ны өдрүүдэд  бүх салбар амарна. Ард кино театрын замын эсрэг талд байрлах Чингэлтэй салбар 14-15-нд  11.00-17.00 цагийн  хооронд ажиллана.

ДОЛДУГААР САРЫН12-15-НД ИХ ДЭЛГҮҮР ДАХЬ САЛБАР АЖИЛЛАНА

Капиторн банк долдугаар сарын 11,13-нд Шангри Ла  дахь салбар 11.00-17.00 цагийн хооронд ажиллана. 12-15-нд Их дэлгүүр дахь салбар 11.00-17.00 цагийн хооронд тус тус ажиллана.

Хаан банкны бүх салбар амарна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment