8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Н.Батсуурь ес даван түрүүлж, Монгол Улсын 23 дахь Аварга цол хүртлээ

2018-07-13 09:12:00

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны их шөвөгт Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Н.Жаргалбаяр нар үлдсэн.Улсын аварга Ч.Санжаадамба Улсын аварга С.Мөнхбатыг амлан авч, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Н.Жаргалбаяр нар тунан үлдсэн юм. 

Их шөвгийн дөрөвт үлдсэн Улсын аварга Ч.Санжаадамба Улсын аварга С.Мөнхбатаар найм давлаа. Харин Улсын арслан Н.Батсуурь элэг сэмжний барьцнаас шахаж татан Улсын заан Н.Жаргалбаяраар найм давлаа.Ийнхүү Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Н.Батсуурь нар хүчит бөхийн барилдааны есийн даваанд үзүүр түрүү булаалдахаар тунан үлдэж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх, улсын арслан Н.Батсуурь ес даван түрүүлж, улсын АВАРГА боллоо. Ингэснээр тэрбээр Монгол Улсын 23 дахь Аварга цол хүртлээ. 

Мөн Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн  даваанд шинээр начин цолны болзол хангасан бөхчүүдээс гурав нь зургаа давж, харцага цолны болзол хангалаа.

Завхан аймгийн Отгон сумын харъяат цэргийн арслан Т.Бэгзсүрэн улсын гарьд Н.Ганбаатараар, Сүхбаатар аймгийн Онгон Сумын харъяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар улсын харцага А.Цацабшираар, аймгийн хурц арслан Н.Золбоо шинээр начин цолны болзол хангасан Д.Цэрэнтогтохоор тус тус зургаа давсан юм.

Баатарын Дашзэвэгт Монгол Улсын “Мэргэн” цол олголоо 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын цолны үнэмлэх, тэмдгийг нь гардуулан өгсөн юм.

Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

  1. 40 сумнаас 37 онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Засагт хан клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Баатарын Дашзэвэгт Монгол Улсын “Мэргэн” цол
  2. 40 сумнаас 35 онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер Хорлоогийн Цогбаярт Монгол Улсын “Гарамгай харваач” цол
  3. 40 сумнаас 35 онож гуравдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын спортын мастер Нармандахын Алтансүхэд Монгол Улсын “Гоц харваач” цол олголоо.

Үндэсний сурын харваанд эмэгтэй харваачдаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:

  1. 40 сумнаас 37 онож түрүүлсэн Увс аймгийн Тэс сумын уугуул, “Алдар ЖЕМ” багийн харваач Монгол Улсын мэргэн Дамирангийн Норжмаад Монгол Улсын “Даян мэргэн” цол тус тус олголоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваан төрөлд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багийн тамирчдад шагнал гардууллаа.

Төв аймгийн Угтаал сумын алдар уяач Б.Баттөрийн бидэрт хул азарга түрүүллээ 

Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан морьдыг цоллож шагнал гардуулах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр болж өндөрлөлөө. Шагналыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Шадар сайд Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар шагнал гардуулж, баяр хүргэлээ. 

Азарга

Түрүү магнайд Төв аймгийн Угтаал сумын алдар уяач Б.Баттөрийн бидэрт хул азарга

Аман хүзүүнд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэгийн хүрэн халзан азарга

Айргийн гуравт, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, Монгол Улсын алдар уяач Д.Баянбатын наран хонгор азарга

Айргийн дөрөвт, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын алдарт уяач Н.Атарбаяр зээрд азарга,

Айргийн тавт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, Аймгийн алдарт уяач Д.Ганхуягийн хүрэн азарга

Их нас

Түрүү магнайд, Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат, Улсын алдарт уяач Г.Буянтогтохын зээрд халзан морь

Аман хүзүүнд, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Ц.Батсайханы хээр морь

Айргийн гуравт, Дундговь аймгийн Хулд сумын МУ-ын алдарт уяач Б.Лхагва-Очирын хул морь

Айргийн дөрөвт, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач МУ-ын тод манлай уяач Д.Баяраагийн хонгор халзан морь

Айргийн тавд, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Л.Ганбаатарын зээрд морь

Соёолон нас

Түрүү магнайд, Хөвсгөл аймгийн Аршаант сумын уяач А.Билгүүдэйгийн хонгор халзан үрээ,

Аман хүзүүнд, Завхан аймгийн Завханмандал сумын харъяат Ц.Мөнхбаярын цавьдар

Айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хээр,

Айргийн дөрөвт, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы хонгор халзан үрээ, Айргийн тавд, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Г.Хадхүүгийн хар соёолон

Хязаалан нас

Түрүү магнайд, Дорнод аймгийн Чойбалсан сумын уяач Х.Болорчулууны зээрд хязаалан,

Аман хүзүүнд, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Тод манлай уяач Д.Хишигжаргалын зээрд үрээ,

Айргийн гуравт, Увс аймгийн Тэс сумын уугуул Ч.Дамдин-Ядамын хурдан цоохор үрээ,

Айргийн дөрөвт, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач З.Шижирбатын бор үрээ,

Айргийн тавд, Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын халтар

Шүдлэн нас

Түрүү магнайд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор үрээ,

Аман хүзүүнд, Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун үрээ,

Айргийн гуравт, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач Д.Гантөмөрийн хул үрээ

Айргийн дөрөвт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Л.Очирсүрэнгийн хул үрээ

Айргийн тавд, Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Улсын алдарт уяач О.Батболдын хээр үрээ,

Дааган нас

Түрүү магнайд, Сүхбаатар аймгийн Халзан сумын Н.Баярхүүгийн зээрд даага

Аман хүзүүнд, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Аймгийн алдарт уяач Т.Төрмөнхийн зээрд даага,

Айргийн гуравт, Ховд аймгийн Мянгад сумын Аймгийн алдарт Батсуурийн Энхбаярын хээр даага,

Айргийн дөрөвт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын П.Батбаярын хээр даага,

Айргийн тавд, Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Б.Норовсамбуугийн хурдан буян

Баян ходоодонд Архангай аймгийн Өгий нуур сумын уяач Д.Дэмбэрэлдоржийн хүрэн даага орсон байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Золо
цэвэр халх Бат эрдэнэ сонс чи монголын нууц товчооноос халх гэдэг угсаатан байж уу олоод ир харамсалтай нь халх гэдэг угсаатны нэр байхгүй юм даа Яана даа аргагүй манжийн үед урдаас ирсэн хүмүүс
2018/07/19 202.21.125.130
zochin
Санжаадамбатай барилдаж байгаа нь хариугүй л амьтан билээшд.Баянмөнх Увсаа түрүүлүүлэхийн тулд яасан ч юм билээ,Допингийн хариуг л хүлээе, муухайчууд юу ч нхийж мэднэ.
2018/07/14 202.9.47.177
Увс
Их л муухай зантай аварга төрлөөдөө
2018/07/13 66.181.161.43
Цэвэр Халх Батэрдэнэ
Архангай үзүүрлэж,Хөвсгөлийн Хотгойд шөвөгт үлдээд Увсын хүн биш түрүүлхээр Хэнтийн цэвэр Халх Батэрдэнэ боож үхэж байгаа юм байна.Хэнтийн тал нь Буриад зон биш гэсэн шүү.
2018/07/13 202.179.25.163
zochin
Жудаггүй арчаагүй эр дээ. Хм
2018/07/13 66.181.161.73
Муу
Аашаа татаж яваарай .Муухай бөх түрүүллээ.
2018/07/13 66.181.161.73
0
Аавтайгаа нийлцэхсэн Цагдаа зодоод.явдаг гар .
2018/07/13 66.181.161.73
  • Recent
  • Most Read
  • Most Comment