20o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын дарга Их насны түрүү хүртсэн уяач Ш.Мөнгөншагайгийнд зочилж, наадмын хаалтад оролцов

2018-07-13 12:01:15

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнөөдөр Хүй долоон худагт очиж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төрийн түшээдийн хамт соёолон морьдын уралдааныг сонирхлоо.

Дараа нь энэ жилийн их насны морьдын уралдаанд зээрд морь нь түрүүлсэн Шаравын Мөнгөншагайгийн уяагаар зочиллоо. Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын түрүү магнай болсон “Залуу зээрд” морь энэ жил 7 настай, Төв аймгийн Баян сумын унага юм байна. Сонирхолтой нь уяач Ш.Мөнгөншагай Төв аймгийн Баян сумын “Агт эрдэнэ” уяачдын галд багтдаг, Төв аймгийн уугуул иргэн бөгөөд УИХ-ын даргыг хүрэлцэн очиход уг уяанаас бас нэг морь соёолонгийн уралдаанд айрагдсан баяртайгаар угтлаа.

Уяач Ш.Мөнгөншагай өмнө нь 2016 оны “Их хурд VII” уралдаанд хурдан хүрэн морио түрүүлгэж байжээ.

УИХ-ын дарга М.Энхболд уяач Ш.Мөнгөншагай болон “Агт эрдэнэ” галын уяачидтай уулзаж, төрийн наадмын олон түрүү, айраг хүртэж, ус нутгийнхан, монголчуудаа баярлуулж явахыг ерөөлөө.

Тэрбээр үдээс хойш Төв цэнгэлдэхэд ирж, хүчит бөхийн барилдаан үзэж сонирхон, түрүүлж үзүүрлэсэн, шинээр цол хүртсэн бөхчүүд, уясан морь нь айрагдсан уяачид, унаач хүүхдүүд, энэ жилийн наадмын мэргэн харваачдад баяр хүргэлээ.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль болвол та хэнийг дэмжих вэ?

Нийт санал өгсөн: 66