-8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.ЗОЛБОО МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА ЦОЛ ХҮРТЛЭЭ

2018-07-13 12:40:00

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулсны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам ёслол төгөлдөр сайхан болж өндөрлөлөө. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий нэг мөнгө, дөрвөн хүрэл, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн хошой хүрэл медальт, “Монголиа Опен” ОУТ-ий хошой аварга, үндэсний шигшээ баг, “Их богд” дэвжээ, ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны тамирчин, ОУХМ, аймгийн хурц бадрангуй арслан Нацагсүрэнгийн Золбоо зургаа давж МонголУлсын харцага цол хүртэв. Олон жил улсын начны тааварт явсан Н.Золбоо гурвын даваанд аймгийн заан Л.Отгонбаатарыг дөрвийн даваанд улсын начин С.Батсуурийг, тавын даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг, зургаагийн даваанд цэргийн арслан Д.Цэрэнтогтохыг давж, долоогийн даваанд улсын арслан Н.Батсуурь өвдөг шороодсон юм. Тэрбээр ойрын хугацаанд буюу сарын дараа Индонезийн нийслэл Жакартад болох Азийн зуны спортын наадамд чөлөөт бөхийн төрлөөр эх орноо төлөөлөн оролцоно. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн хурц арслан Баярсайханы Батжаргал дархан аварга Г.Өсөхбаяраар тав давж, улсын начин цол хүртэв. Шинэ цолтнуудаа спортын амжилт хүсэж халуун баяр хүргэе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 75