8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагдаагийн 3000 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа

2018-07-13 13:10:00

 Баярын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 3000 цагдаагийн алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна.  Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт зөөврийн хяналтын 120 гаруй камеруудыг байршуулан бүрэн хяналтад авч, авто, явган, морьт, дугуйтай эргүүлүүдийг ажиллуулан, гадаадын иргэд, жуулчдад цагдаагийн алба хаагч нар болон оюутан цагдаа нар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллажээ. Мөн хулгайлах гэмт хэрэг, бага насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж, сэрэмжлүүлэг тарааж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриа таниулга өгч, хүүхдүүдийн бугуйд эцэг, эхийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг зүүж өгч ажилласан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Та нартаа маш их баярлалаа ард түмнийгээ амгалан тайван баярлуулсанд
2018/07/13 66.181.187.44