8o
Улаанбаатар хот
mobile menu

15-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна

2018-07-14 08:40:00

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хуртай байх төлөвтэй  гэдгийг мэргэжлийн байгууллагынхан мэдээллээ. Тодруулбал, маргааш нутгийн баруун хэсгээр, 15-нд ихэнх нутгаар, 16-17-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно.  Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 15-нд зарим газраар, 16, 17-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарч, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 15-нд ихэнх нутгаар, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл