8o
Улаанбаатар хот
mobile menu

МАДРИДАД С.ГАНБАЯР АЛТ, Т.ТУЛГА ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

2018-07-16 08:52:26

Чөлөөт бөхийн Мадридын Гранпри тэмцээн долдугаар сарын 14-15-нд Испанийн нийслэл Мадрид хотод боллоо. 18 дахь удаагийн тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн жингийн барилдаан болсон бөгөөд манай улсаас хоёр тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос 70 кг-ын жинд ОУХМ Санжаагийн Ганбаяр алт, 65 кг-д ОУХМ Төмөр-Очирын Тулга хүрэл медаль хүртэв. Долоо хоногийн өмнө Канадын цомд үзүүрлэсэн С.Ганбаяр Мадридын дэвжээнд Германы Вильям Стиер, Канадын Диллон Уильямс, Казахстаны Аслан Куанышбеков нарыг ялж тус тэмцээний аварга болсон юм. Т.Тулга аварга болох ерөөлтэй ОХУ-ын Артур Бадтиевт ялагдсан ч Тайваний Чан Ю-Суан, Унгарын Норберт Лукас, эзэн орны Хавьер Андижар нарыг ялснаар хүрэл медалийн эзэн болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл