8o
Улаанбаатар хот
mobile menu

Францын шигшээ баг 20 жилийн дараа дахин ДАШТ-д түрүүлж, хошой аварга боллоо

2018-07-16 09:02:00

“Алтан бөмбөг”-ийн эзнээр Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Лука Модрич тодорлоо

Өнгөрсөн шөнө Москва хотын Лужники цэнгэлдэх хүрээлэнд болсон аваргын төлөөх тоглолтод залуу, хүчирхэг бүрэлдэхүүнтэй Францийн шигшээ баг Хорваттай алтан цомын төлөө өрсөлдлөө. 21 дэх удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-д Францын баг Хорватыг 4:2-оор буулгаж авч, алтан цомын эзэн боллоо. 

Тоглолт эхний үе 2:1-ээр Францын тэргүүллээр өндөрлөж, шийдвэрлэх хоёрдугаар үед Францчууд олон аюултай довтолгоонуудыг өрнүүлж, Погба 59 дэх минутад, Килиан Мбаппе 65 дахь минутад тус тус гоолдон тооны харьцааг холдуулж аварга болсон. 1998 оны дэлхийн аварга Францын шигшээ баг 20 жилийн дараа дахин ДАШТ-д түрүүлж, хошой аварга болов. Харин Хорватын шигшээ баг түүхэндээ хамгийн өндөр амжилтаа үзүүлж, мөнгөн медаль хүртлээ.

  • Францын 19 настай Килиан Мбаппе залуу тоглогчийн шагналыг авлаа. Тэрбээр дөрвөн гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтын хоёрдугаар байрт бичигдлээ.
  • Английн Харри Кейн зургаан гоол оруулсан амжилтаар мэргэн буучдын шагналыг хүртсэн юм.
  • Шилдэг тоглогчид олгодог “Алтан бөмбөг”-ийн эзнээр Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Лука Модрич тодорлоо.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
nergui
goy toglolt bolson shvv
2018/07/16 130.211.254.201