8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ долоо хоногийн өрнийн зурхай

2018-07-16 11:00:00

ХОНЬ

Эрч хүчээр дүүрэн долоо хоног таныг хүлээж байна. Хонинууд төрөлхийн тайван дөлгөөн хүмүүс тул зарим үед энэ байдал нь хүмүүсийг залхааж мэднэ. Гэр бүл, дотнын хүмүүстэйгээ сэтгэлээ нээн ярилцахад тохиромжтой байх болно. Долоо хоногийн сүүлээр эрч хүч сулрах тул спортоор хичээллэж, төлөвлөгөө боловсруулж, эрч хүчээ хадгалахыг зөвлөе. Санхүүгийн байдал эргээд хивэндээ орно.

ҮХЭР

Ажил, амьдралын байдал хэвийн үргэлжилнэ. Өөрийнхөө сайн сайхны төлөө зоригтой хийсэн үйлдэл чинь хожим таныг сайн сайханд хөтөлнө. Хайртай хүмүүсээ гомдоож мэднэ. Тайван байж асуудлыг гал болохоос нь өмнө буулт хийж эергээр шийдэхийг хичээгээрэй. Санхүүгийн байдал хэвийн байна. Гэвч зардлаа танахыг хичээгээрэй. 

ХАМТАТГАХ

Бодлоготой байх долоо хоног. Энэ долоо хоног танаас маш чухал шийдвэр гаргахыг шаардах бололтой. Өөрийн хүсэн хүлээж буй зүйлс, ажил хэргийн хамтрагчийн гомдол, тэдгээрийг хэрхэн яаж засаж залруулах, байдлыг хэрхэн сайжруулах талаар бодохыг зөвлөж байна. Санхүүгийн алдагдал эсвэл хамтран зүтгэгчээс харилцаагаа таслах магадлал их байгааг анхааруулж байна

МЭЛХИЙ 

Долоо хоног хэвийн үргэлжилнэ. Таны эрч хүч ажил хэргийн эцсийн үр дүнд эергээр нөлөөлөх ба эхлүүлсэн ажлын дийлэнх нь амжилтад хүргэх болно. Мэлхийн ордныхны хувийн амьдралыг тань алс хэтдээ өөрчлөх багагүй мэдээ хүлээж байна. Ойр дотнын хүмүүс таны санал бодлыг авч хэлэлцэхгүй байх бөгөөд энэ нь таны ажил төрөлд мэдэгдэхүйц хүндрэлийг учруулах бололтой. Эрч хүчээ үр бүтээлтэйгээр ашиглахыг зөвлөж байна. Аливаа харилцаанд оролцохдоо болгоомжтой, хянамгай бай. Чухал шийдвэрүүдийг гаргах гэсний шаардлагагүй, хүлээзнэх хэрэгтэй.

АРСЛАН

Энэ долоо хоногт та өөрийн төлөвлөсөн, хийхээр зорьсон бүхнийхээ төлөө тууштай тэмцэх хэрэгтэй. Тэгж чадвал та амжилтад хүрэх болно. Хамгийн гол нь өөрийн сайн хийж чаддаг, итгэлтэй зүйлдээ түшиглэн хөрөнгө оруулалт хийх, шинэ ажлыг эхлүүлээрэй. Мөн хуучны танил, дотнын найзуудтайгаа уулзаж цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд гэмгүй. Шинэ санаа, гайхалтай зүйлс хийх онгод орж мэднэ. Долоо хоногийн сүүлээр чөлөөт цагаа гэр бүлийнхэнтэйгээ хамт цэвэр агаарт өнгөрүүлээрэй.

ОХИН

Хойш тавьсан ажил хэргийг ахин эргэж бодох, шийдвэр гаргахад таатай тул энэ мөчийг бүрэн дүүрэн ашиглахыг хичээгээрэй. Шинэ албан тушаал, үүрэг хариуцлагын хувьд ажил хөдөлмөр эхлүүлэхэд сайхан цаг үе байна. Долоо хоногийн дундуур төсвийг тань арвижуулахад тустай холын аялал хүлээж байна, эсвэл таныг албан ажлын томилолтоор илгээж мэднэ. Гэр бүлийн уур амьсгал  таатай байна. Удаан бодсон төлөвлөгөө, ажлуудаа эхлүүлэхэд таатай долоо хоног байх болно.

ЖИНЛҮҮР 

Үйл явдалтай амархан зохицож чадвал та сэтгэл хангалуун үлдэх болно. Ойрын хугацаанд томилолт эсвэл амралтаа төлөвлө. Байгальтайгаа ойр байж эрч хүч энерги авахыг зөвлөе. Амьдралын хар бараан өдрүүд үүлгүй тэнгэрээр солигдоно. Хэрвээ хайр дурлалын харилцаанд асуудал гарвал битгий санаа зов. Зөвхөн урдаа байгаа ажлаа хийж байхад л бүгд хивэндээ орох болно.

ХИЛЭНЦЭТ

Сэтгэл тавгүй өдрүүд үргэлжилнэ. Энэ үед дуртай спортоороо хичээллэн, шинэ зүйл туршиж, шинэ хобби бий болгон, танилын хүрээгээ нэмэгдүүлж сэтгэл санаагаа тавгүйтүүлэх бүхнээс хол байх хэрэгтэй. Хуучин танилтайгаа таарч мэднэ. Бодлогогүй амлалт мөн хийсвэр үүрэг биелүүлэх гэж бүү оролдоорой. Шинэ ажил эхлүүлэх, тушаал дэвших, сургалт семинарт суухад маш тохиромжтой. Энэ долоо хоногийг аль болох бүтээлчээр өнгөрүүлж, цаг хугацааг дэмий үрэх хэрэггүй.

НУМ

Өөрийнхөө зөн совинд итгэ, баяр хөөртэй долоо хоног өнгөрнө. Бүх зүйл санаснаар болж, маш тайван сайхан долоо хоног үргэлжилнэ. Эрс шийдвэр гаргахаас зайлсхий. Эхэлсэн ажлаа дуустал нь хийхийг зөвлөе. Шантрал, цөхрөл таны ирээдүйг баллаж мэднэ. Тиймээс ул суурьтай сайтар бодож төлөвлөж ажлуудаа гүйцэтгэх хэрэгтэй. Найз нөхөдтэйгөө уулзах, агаар салхинд гарахад тохиромжтой. Ямар нэгэн байдлаар өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Үүний оронд бусдаас давуу талаа ашиглаж сураарай.

МАТАР

Азтай өдөр. Гадагш гарч хүмүүстэй уулз, одоогийн зорилтдоо хүрэхэд тус болох холбоонуудыг тогтоо. Дуртай зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэх нь тайвшрах зугаатай арга зам байх болно. Ялангуяа сүүлийн үед их ажилтай байсан бол. Аз жаргалын эрэл одоогийн чинь зорилго байх болох ба хайр дурлалын амьдралаа сайжруулах нь та нарын олонх одоогоор хийхийг хүсч байгаа зүйлийн нэгдүгээрт байж болох юм. Санхүүгийн байдал хүндэрч мэдэх ч асуудал шийдэгдэнэ.

ХУМХ

Болгоомжлол илүүдэхгүй. Хэнэггүй байдлаас болж, асуудлууд үүсэх болно. Ойр дотнынхоо хүмүүсийг анхаарч буулт хий. Тэгж чадвал таны харилцаа шинэ өндөрлөгт хүрэх болно. Эргэн тойрныхонтойгоо харилцах харьцаанд өөрийнхөөрөө байж, маргаан зөрчилдөөнөөс хол, бодол санаагаа ажилдаа төвлүүлээрэй.

ЗАГАС

Бүх асуудлууд санхүүгийн зарлага мөн оролцоотой холбоотой байна. Албаны богино хугацааны эсвэл нийгмийн байдалтай холбоотой байна. Өөрийн эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай. Хувийн амьдралд сайхан мэдээ хүлээн авах, аль эсвэл романтик үйл явдал тохиох болно. Бие тань эвгүйрхэх нь өмнөх өдрүүдийн ачаалалтай ажилласны ядаргаатай холбоотой байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл