8o
Улаанбаатар хот
mobile menu

Увс нуурын савын Хархираа зэрэг  гол үерийн түвшинг 15-75 см даван үерлэжээ

2018-07-16 14:30:00

ЦУОШГ-аас 2018 оны долоодугаар сарын 14-ний өдрийн байдлаар Хэнтийн нуруунаас эхтэй Балж, Онон, Хэрлэн болон Алтайн нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг  гол үерийн түвшинг 15-75 см даван тус тус үерлэж байна гэж мэдээллээ.

Долоодугаар сарын 14, 15- ны өдрүүдэд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар орох усархаг аадар борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэнэ хэмээн ЦУОШГ-ын Гадаргын усны судалгааны хэлтсээс мөн мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment