8o
Улаанбаатар хот
mobile menu

Хилийн боомтууд хуваарийн дагуу ажиллаж эхэллээ

2018-07-16 16:00:00

Монгол-Орос, Монгол-Хятадын автозамын хилийн боомтууд өнөөдрөөс цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.

Тулгар төр байгуулагдсны 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрүүдээр тохирсны дагуу Монгол-Орос, Монгол-Хятадын автозамын хилийн боомтууд түр амарсан. Тухайлбал, Монгол, Хятадын автозамын хилийн бүх боомт энэ сарын 11-15-нд амарсан. Харин Монгол ОХУ-ын Цагааннуур-Ташанта боомт энэ сарын 11-15-нд, Тэс-Шар, Ханх-Монд, Ульхан-Дээд ульхан, Боршоо-Хандгайт болон Арцсуурь-Цагаантолгой боомт 10-13-нд амарсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл