8o
Улаанбаатар хот
mobile menu

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд дахин үер буулаа

2018-07-17 09:19:00

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд долдугаар сарын 15-ны өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг бороо орж,  үер буусан талаар мэдээллийг өчигдөр хүргэсэн билээ. Үерийн улмаас тус сумын 2, 3, 4, 12, 13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан аж. Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 16:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамдангаар ахлуулсан 35 алба хаагч, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн 2 алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын 65 алба хаагч, Цахилгаан шугам сүлжээний газрын 3 хүн, Нийтийн аж ахуйн үлчилгээний “СУАТ” ХХК-ийн 5 хүн, “ЖОЛ” ХХК-ийн 8 хүн, орон нутгийн 24 иргэн, нийт 146 хүн ажиллаж үерт боогдсон 163 хүнийг аюулгүй газарт гаргаж, гэр байшин нь орогнох боломжгүй болсон 95 иргэнийг түр хорогдох байранд байрлуулан шуурхай ажилласан байна. 
 Тэгвэл өчигдөр орон нутгийн цагаар 16:30 цагийн орчимд дээрх багуудын нутаг дэвсгэрт уулнаас дахин үер бууж нэлээд айл өрхүүд усанд автсан байна.Мөн 2.8 км урт шуудуу татаж усыг зайлуулж, хохирлыг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа аж.  Одоогоор эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй талаар аймгийн удирдлагууд, ОБГ хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Монгол
Хасгууд монгол газар шороонд өгсөн нэрүүдээ буцаа
2018/07/17 202.55.191.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment