8o
Улаанбаатар хот
mobile menu

НИТХ-ын дарга С.Амарсайхан: Хэн нэг нь эрсдэлд орох нь тухайн хүний асуудал бус бидний асуудал

2018-07-17 10:03:34

НИТХ-ын Тэргүүлэгчид баяр наадмын өмнөхөн хуралдаж "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээ"-ний асуудлаар хэлэлцсэн юм. Хуралдаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн  гишүүд, холбогдох албан тушаалтнууд, нийслэлийн харъяа газар, агентлагийн удирдлагууд оролцов. Энэ хуралдаанаар  сар бүрийн есний өдрийг "Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр" болгосон билээ. 

Мөн энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан: Иргэдийн "Амьдрах орчны аюулгүй байдал"-ыг хангах асуудлаар Нийслэлийн бүх шатны байгууллага,  агентлаг, газрууд  хяналт шалгалт явуулж, хүүхэд багачууд болон иргэдийн эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлэхүйц бүх нөхцлийг арилгаж ажиллах үүргийг өсөн юм. Ажил аргацаасан, гацаасан, өдөр хоногийг үр дүнгүй өнгөрүүлсэн, элдэв шалтаг тоочиж ажлаас хойш суусан  ажилтан, албан тушгаалтнуудтай дарга цэрэг гэхгүй  хариуцлага ярихаас өөр аргагүй  гэдгийг хатуу сануулъя" гэв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Гана
Монголд ярьдаг, мэдэмхийрдэг нь дэндүү олон,харин хийж бүтээдэг нь дэндүү цөөн болсон шүүдээ.
2018/07/20 203.91.115.43
иргэн
Элс нь эрүүл мэндэд нь их хэрэгтэй бөгөөд хүүхдүүд тоглож байхад юмнаас уначихна гэж айхгүй аюулгүй юм. Одоо хүүхдүүд шороог л малтаж суух юм. Ядаж зардал бага. Үүнийг хийвэл олон эхчүүд баярландаа.
2018/07/19 202.9.42.2
иргэн
Дарга танд: Уг нь энэ асуудлыг СӨХ -ийн дарга нар л хийчих асуудал юм. Гэтэл тэд хийхгүй байна. Их энгийн Хүүхдийн тоглоомын талбайд элстэй болгож өгөөч гэж энэ хүмүүст хэлээд өгөөч. Аюулгүй, эрүүл
2018/07/19 202.9.42.2
Баатар
Амарсайхан чи гоё ярьж чадаж байна, харин шуналаа сайхан дарж сур.
2018/07/17 202.9.41.154