8o
Улаанбаатар хот
mobile menu

15-аас дээш насныхны элэгний В, С вирусийг үнэгүй оношилно

2018-07-17 11:00:00

Долдугаар сарын 27-нд Элэг хамгаалах дэлхийн өдрийг угтан Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр НЭМ-ийн үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран 15-аас дээш насныхны элэгний В, С вирусийг үнэгүй оношлох юм байна.

Түүнчлэн элэгний хатуурлын хэмжээг тодорхойлох аж. Дашрамд, элэг хамгаалах дэлхийн өдрийг жил бүрийн долдугаар сарын 28-нд тэмдэглэдэг уламжлалтай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл