8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв аймгийн Борнуур сумын гүүр үерт автжээ

2018-07-17 16:30:00

Үргэлжлэн орж буй усархаг борооны улмаас Төв аймгийн Борнуур сумын гүүр үерт автаж суулт өгсөн байна. Иймд Баянчандмань сумын Замын цагдаагийн хэсгээс тус замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авчээ.

Мөн Автотээврийн үндэсний төвөөс Улаанбаатар Дархан-Уул чиглэлийн зам Урьхан орчимд үерийн буусан замын нөхцөл байдал муу байгааг мэдээллээ. Тиймээс Улаанбаатараас Дархан, Төв аймгийн Борнуур чиглэлд зорчиж байгаа иргэдийг анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл