8o
Улаанбаатар хот
mobile menu

Жаран настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ

2018-07-17 08:30:00

Өчигдөр Улаанбаатар хотод 11:30 цагт орсон усархаг аадар борооны улмаас хэдхэн минутын дотор зарим газруудад нөхцөл байдал хүндэрчээ. Тодруулбал, Баянзүрх, Налайх дүүрэг орчимд айл өрхүүд усанд автсан тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас өглөө. Усархаг борооны улмаас Нийслэлийн Баянзүрх дүүрэгт 60 гаруй насны эрэгтэй хүн үерийн усанд автаж амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Энэ сарын 20-нийг хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул үерийн аманд буусан айлуудыг холдон нүүхийг холбогдох байгууллагууд сануулж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл