8o
Улаанбаатар хот
mobile menu

Танилц: Сэлэнгэ, Архангай аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд

2018-07-27 09:06:00

Гадаадын жуулчдаас гадна Монголчууд зуны улиралыг тохиолдуулан хөдөө орон нутгийг зорьж, байгалийн үзэсгэлэнт газруудыг зорих нь ихэссэн. Таны амралтад зориулж Монгол орны өргөн уудам 21 аймгийн түүхийн дурсгалт,  байгалийн үзэсгэлэнт газруудын талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна. Энэ удаад таны аялалд зориулан дараах мэдээллийг бэлтгэлээ. 

  • Мэдээж цувралын эхэнд жуулчид аялагч нарын хамгийн эхэнд очихыг хүсдэг Хөвсгөл далайн талаар мэдээллийг хүргэе. Хөвсгөл нуур буюу Хөвсгөл далай нь Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт оршдог. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэхүүнтэй, хамгийн гүн нуур юм. Хөвсгөл дэлхийн арван долоон эртний нуурын нэг, 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ.Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Явсаар нийт 1000 км зайг туулан Байгал нуурт цутгадаг. Энэ хоёр нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км.Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газар Сибирийн тайга, Төв Азийн хээр талын бүсийн шилжилтийн хэсэгт хамаарна. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Турт гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг. Хөвсгөл нуурын эргэн тойрон фосфоритоор баялаг. Уг нуур нь Монгол улсын аялал жуулчлалын томоохон чиглэл юм.Хөвсгөл нуур нь Монголын ОХУ-тай хилийн ойролцоо байрлах бөгөөд Саяны нурууны зүүн хэсэгт байрлана. Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсах бөгөөд Монгол улсын нийт цэнгэг усны 70%, дэлхийн цэнгэг усны 0.48%-г өөртөө агуулдаг аж. Тус нуурын ус цуглуулах талбай нь харьцангуй жижиг бөгөөд нуур руу цутгах голууд нь жижиг. Өмнөд хэсэгт Эгийн гол эх авах бөгөөд Сэлэнгэ мөрөн, цаашлаад Байгал нууртай холбогдоно. Ус нь Байгал нуур хүртэл 1000 км гаруй, өндрөөрөө 1169 метрийн ялгаатай уртыг туулдаг.
  • Цувралын дараагийн дугаарт Сэлэнгэ аймагт байрлах "Сайханы хөтөл" байгалийн үзэсгэлэнт газрын талаар мэдээллийг хүргэе. Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайтай Монгол Оросын бараг хил дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн "Сайханы хөтөл" хэмээх сайхан газар бий. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон гэсэн түүхтэй. Сайханы хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Энд мөн Сайн эрс цуглаж байсан хэмээх агуй ч бий.Д.Сүхбаатар жанжинг Хиагт руу явах үед нь гэнэт хүчтэй аадар бороо орж, тэрбээр эл агуйд хоргодон буу зэвсгээ хамгаалж, амь аврагдаж байсан түүхтэй аж. Мөн Сэлэнгэ аймаг бол Чингис хааны хайртай Хулан хатны төрсөн нутаг. Чингис хаан Хулан хатанд зориулж дурсгалын хөшөө бүтээж мөн буугаа үүрэн элдвийг хуучлан суух партизаны хөшөөг ч босгосон байна.

  • Мэдээж та Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөлийг үзсэн бол Ээж модод очих нь зүйн хэрэг. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд орших хүн дүрст модыг "Ээж мод" хэмээн нэрийддэг бөгөөд Улаанбаатар хотоос 310 км зайд оршдог. Ээж мод хэмээн тахих болсны учир шалтгаан тодорхойгүй бөгөөд зөвхөн таамаг, үлгэр домог л байдаг аж. Эрт үед Сэлэнгийн цагдаа ээж модонд сүслэн залбираад явахдаа, татаж байсан тамхиа унтраалгүй явснаас модонд уяатай хадганд гал авалцаж ээж мод шатсан гэсэн мэдээлэл байдаг. Харин өнөөх цагдаа буцах замдаа машинтайгаа онхолдон нас барсан хэмээдэг. Энэхүү догшин үзэгдлийг нутгийн нэгэн алдартай лам аргалахаар болж хажууд нь ургаж байсан модыг аргадан байж одоогийн "Ээж мод" болгосон гэдэг. Тэрхүү шатсан ээж модонд "Хувьсгалын долоо" гэгдэх хүмүүс очиж мөргөөд цааш Улаан Оросоос тусламж авахаар явж байсан гэсэн яриа ч бий.
  1. Харин одоо Архангай аймгийн үзэсгэлэнт газруудын талаар мэдээллийг хүргэе. Чулуут гол нь Хангайн нурууны Гурван Ангархай уулын баруун хэсгийн араас эх авч Даваатын гол нэртэйгээр урсан хэд хэдэн гол горхиудыг нийлүүлэн авч Чулуут гол болон 415 км урсаж Идэр голын баруун гарт очиж нийлнэ. Усаа цуглуулах талбай нь 10750 ам.дөр.км. Хөндий, гулдрал нь хад чулуу ихтэй учраас Чулуут гол гэдэг нэртэй болжээ. Чулуут гол нь Тээлийн голын (их замын гүрнээс доош) адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 60-60 орчим м гүн хүрмэн чулуун хавцал үүсгэж урсана.

  • Хорго хэмээх газар нь Архангай аймгийн Тариат сумын тєвд оршдог.Одоогоос 9 мянга орчим жилийн ємнє дэлбэрч байгаад унтарсан галт уул юм. Хорго уул нь далайн тєвшнєєс дээш 2240 метрийн єндєр бєгєєд Хорго уулаас оргилон гарсан халуун хайлмал бодис магма нь газрын уруу даган зvvн тийшээ Суман, Чулуут голын хєндийгєєр зуугаад километр урссан байдаг.
  • Тэрхийн Цагаан нуур нь Хорго уулаас баруун тийшээ далайн төвшнөөс дээш 2060 метр өндөрт оршино. Тэрхийн цагаан нуур нь 16 километр урт, 6 километр өргөн, 61 ам километр талбайтай 20 метр гvн цэнгэг устай урсгал нуур.
  • Суврага хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн. Суврага хайрхан уул нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм.
  •  Тамир гол нь Хангайн нурууны хэсэг Гурван Ангархай, Цохиотын нуруунаас эх авч урсана. Хойд, Урд Тамир гол нийлсний дараа Тамир гол нэртэй болно. Ингэж Гурван-Тамир гол гэдэг нэр гарсан. Урд Тамир голын эхээс тооцвол 280 км урт, усаа цуглуулах талбай нь 13,100 км² Хойд Тамир дээд хэсэгтээ эгц хажуутай нарийн хөндийгөөр урсдаг.
  • Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг сумын дэргэд оршдог нийтдээ 1840 га талбайтай. Дурсгалт газрын дундуур зүүн хойш чиглэсэн гол их нуруу хоёр Тамирын усны хагалбар болох бөгөөд энд Аригийн нуруу, Хамрын нуруу, Хялалзах, Мурилзахын нуруу зэрэг боржин хаднаас тогтсон олон нуруу, зүүн өмнө орших Таван цохионоос эгц хойш Цагдуулт (1940м) боржин хадат уул, Малгай (2143 м) зэрэг өндөр уултай.Булган уулын зүүн хормойд орших Жамганы рашаан, баруун хэсэгт Ганц модны рашаан гэх мэт рашаан ус бий.
  • Тайхар чулуу нь Архангай аймгийн Их тамир сумын нутагт Тамирын голын хөвөөнд орших бүдүүн ширхэгт боржин чулуун цохио. VII-IX зууны бичээс дурсгалын зүйл ихтэй.

Үргэлжлэл бий...

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл