8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг наршихаас сэргийлэхийг зөвлөж байна

2018-07-18 10:00:00

БНСУ-ын Цаг уурын газар болон Онцгой байдлын газраас ойрын өдрүүдэд их халуун цаг агаар зонхилж, 33 хэмээс дээш аагим халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгааг анхааруулж, халууны онц байдал зарласан байгаа билээ.

Солонгос дахь Монголын ЭСЯ-ны мэдээлснээр Солонгост ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн дунд хэт халууны улмаас ухаан алдах, нарших тохиолдлууд гарж байгаа аж. Иймд эрүүл мэнддээ онцгой анхаарах, ойрын өдрүүдэд аялал зугаалгаар явахаар төлөвлөж байгаа бол хойшлуулах, наранд гарахдаа малгай өмсөх, халуун наранд удаан хугацаагаар байхгүй байх, шингэн зүйл их ууж байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Наршихаас сэргийлэх арга хэмжээ:

- Байнга ус уух,

- Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,

- Хүйтэн бүлээн шүршүүрт орж биеийн температурыг хадгалах,

- Халуун, хурц нартай өдөр урт хугацаагаар болон тур хугацаагаар гадуур гарах, аялал зугаалгаар явах гэж байгаа бол нарны малгай, шүхэр заавал авч өмсөж, хэрэглэж явах,

- Шууд нарны тусгалаас хол сүүдэртэй газар амарч тухлах,

- Биедээ ус заавал авч явах, нарны малгай болон толгой, хүзүү, нуруугаа үе үе усаар норгож чийглэх,

- Нарны тусгалтай газарт унтаж болохгүй,

- Нарны тос, түрхлэг, нарны шилийг байнга хэрэглэх ингэснээр наранд цохиулахаас гадна наранд түлэгдэх, хэт ягаан туяанд хордохоос сэргийлэх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл