8o
Улаанбаатар хот
mobile menu

Залуу бөхчүүд Энэтхэгийн дэвжээнд зодоглоно

2018-07-18 10:30:00

Чөлөөт бөхийн 2018 оны залуучуудын Азийн АШТ долдугаар сарын 17-22-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болно. Эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тэмцээн Шинэ Дели хотын “Yamuna Sports Complex”-т болох бөгөөд манай улсаас хөвгүүдийн 57 кг-д Б.Түмэнцогт (Хасу-Мегастарс), 61 кг-д Б.Ууганбаяр, 65 кг-д Э.Бямбадорж (хоёул Баянхонгор), 70 кг-д Д.Батзул (Хасу-Мегастарс), 74 кг-д Б.Бат-Эрдэнэ, 79 кг-д Б.Цэрэндаш (хоёул Ирээдүйн одод), 86 кг-д Б.Оргилох (Хасу-Мегастарс), 92 кг-д Ч.Алтангэрэл (Хилчин), 97 кг-д О.Бат-Эрдэнэ (Хасу-Мегастарс), 125 кг-д Э.Бат-Эрдэнэ (Аварга), Охидын 50 кг-д Н.Анударь, 53 кг-д Б.Энхцэцэг (хоёул Чингэлтэй дүүрэг), 55 кг-д Б.Халиунаа (Ирээдүйн одод), 57 кг-д Б.Энхтүвшин (Чингэлтэй дүүрэг), 59 кг-д Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор), 62 кг-д Н.Энхтуяа (Өмнөговь), 65 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 72 кг-д Ц.Хулан (Сэлэнгэ), 76 кг-д Б.Оюунбагана (Архангай) нар хүч үзэх юм. Дасгалжуулагчаар МУГТ Ц.Баярсайхан болон Б.Идэрсайхан (Ирээдүйн одод), П.Чулуунбаатар (Чингэлтэй дүүрэг), Ё.Батдархан (Хасу-Мегастарс), С.Мөнхдуулдах (Баянхонгор), Д.Эрхэмбаатар (Өмнөговь), П.Пүрэвцогт (Архангай), шүүгчээр олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Ю.Батсайхан нар ажиллана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл