8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцгой байдын алба хаагчид зургаан настай хүүхдийн амийг аварчээ

2018-07-18 12:30:00

Баянзүрх дүүргийн нутаг дэвгэрт улсын их баяр наадмын өдрүүдэд онцгой байдлын албаны утсанд нийт 18 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тодруулбал, обьектын гал түймрийн гурав, үер, усны 15 удаагийн дуудлага мэдээллийн дагуу дүүргийн шуурхай эргүүл ажиллажээ. Мөн тус дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн гуравдугаар хэсэгт иргэн Б-гийн байшин усанд автсаныг соруулж, аюулгүй болгожээ.

Мөн дүүргийн наймдугаар хороо, Эрдэнэ толгойн дөрөвдүгээр гудамж, үерийн ус зайлуулах далд хоолойд хүүхэд унасан гэх яааралтай  дуудлагаар Нийслэлийн аврах 105 дугаар анги, дүүргийн Онцгой байдлын хэлтэс ажиллаж  зургаан настай эрэгтэй хүүхдийн амь насыг аварчээ.

Улсын их баяр наадмын өдрүүдэд гал түймэр болон гол усны аюулаас урьдчилан сэргийлэх эргүүлийг 09:00- 22:00 цагийн хооронд тогтмол ажиллуулсаны үр дүнд гарсан аюулыг цаг тухайд шийдвэрлэн ажилласан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment