8o
Улаанбаатар хот
mobile menu

Шүлхийтэй малаа нуусан малчдад торгууль ногдуулав

2018-07-26 13:52:00

Архангай аймгийн долоон сум, Өвөрхангай аймгийн хоёр суманд малын гоц халдварт өвчин дэгдсэн тул хорио цээрийн дэглэм тогтоогоод буй. Шүлхий өвчинтэй холбоотойгоор 11 үхрийг устгалд оруулсан бөгөөд шүлхийтэй малаа нуусан малчдад  Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, мөнгөн торгууль ногдуулж байгаа аж.

Түүнчлэн  Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 08 дугаар тушаал, Нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан “Мал сүргийг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулан, хүн, малын зөвшөөрөлгүй шилжилт хөдөлгөөнт хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт болон холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл