8o
Улаанбаатар хот
mobile menu

Москвагийн буриад иргэд “Сагаалганаар“ ёохорын флешмоб зохион явуулжээ

2016-02-14 12:50:00

Москвагийн буриадууд XVII жарны Гал бичин жилийн Сар Шинийн /Сагаалган/ баяраа  алдарт  ВДНХ-гийн  /Улс Ардын аж ахуйн үзэсгэлэн/  гол талбай дээр үндэсний ёохор бүжгээ хийж, буриад ардын дуугаар угтацгаажээ. Баярын  энэхүү арга хэмжээ олон улсын “Глобальный ёхор-2016” /Даяаршлын ёохор -2016”/  флешмобын хүрээнд болсон байна. Мөн энэ жил тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй Буриадын нийслэл Улаан-Үд хот байгуулагдсны 350 жилийн ойд зориулж байгаа аж. "Глобальный ёхор-2016” флешмоб 5 дахь жилдээ болж байгаа аж. Харин үүнд ВДНХ  анх удаагаа нэгджээ. “ВДНХ” бол бидний хувьд олон үндэстний найрамдлын бэлэг тэмдэг, иймд энэхүү флешмобын Москвагийн хэсгийг  чухамхүү энд явуулах нь зөв зүйтэй хэрэг” гэж арга хэмжээг зохион байгуулагчид үзэж байна. Дашрамд хэлэхэд, энэ удаагийн  флешмобд Москвагийн иргэдээс гадна алс холоос ирсэн  Бельги хүмүүс ч буриадын ёохор  бүжиж хөөр баяр дүүрэн оролцсон байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment