
Хиамны үйлдвэрийн ажилтан халуун ууранд түлэгдэж, нас баржээ.Тодруулбал Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд мах, хиам утах зориулалттай халуун уурын төмөр хоолойноос хий авч байх явцад крант мултарч хиамны үйлдвэрийн ээлжийн сантехникч тус дүүргийн харъяат иргэн Т /45 настай, эрэгтэй/ халуун ууранд түлэгдэж нас барсан байна.



