8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-д суралцдаг Монгол залуу ор сураггүй алга болоод 16 хонож байна

2018-07-19 09:11:00

Залууг олохын тулд өдрийн 500 ам.доллараар ажилладаг хувийн мөрдөгч хөлсөлжээ

“Энэ сарын 2-ны өдөр АНУ-ын Сиэтл хотод амьдардаг монгол иргэн сураггүй алга болсон, хайж байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдав. Тус мэдээлэлд “Батболдын Баттулга /Тука/ нь 23 настай. Сиэтл хотын “Edmond Community” коллежид 2017 онд суралцахаар ирсэн. Энэ улиралд сургуульдаа сураагүй. АНУ-д гэр бүл, найз нөхөд нь байхгүй. Хамгийн сүүлд энэ сарын 2-нд гэрээсээ гараад одоо болтол сураггүй байгаа . Залууг олохын тулд өдрийн 500 ам.доллараар ажилладаг хувийн мөрдөгч хөлсөлж, хандивын данс нээсэн" гэсэн мэдээлэл тавигдсан байна. АНУ-д амьдран суудаг элэг нэгт Монголчууд хандив өгч эхэлжээ. 

Ийм мэдээлэл гарсны дараа Лос Анжелес хотноо амьдардаг Г.Дэлгэрмаа гэх эмэгтэй өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан нэгэн сэрэмжлүүлэг нийтэлжээ. Тэрээр “АНУ-д оюутан хүн ажил хийх хуулиараа хориотой байдаг юм. Нийгмийн ажил бол өөр журамтай. Гэтэл хувийн зардлаа олохын тулд ажил хийж буй хүүхдүүд их өрөвдөлтэй байх юм. Тэдний нэг нь алга болсон бөгөөд түүнийг ард түмний хандиваар өндөр үнэтэй (өдрийн 500 ам.доллар) хувийн мөрдөгч хөлслөн хайлгах гэж байна.

Хандив хүлээн авагч хамаатны эгч нь залуугийн алга болсон хотод байхгүй, ар гэрийнхэн нь ч байхгүй. Харин энэ бүх ажилд сэтгэл зүрхээрээ нэгдэн тусалж хандив өгч буй хүмүүс бол монгол хүний цайлган сэтгэлийг харуулж буй хүмүүс.

Эцэг эхчүүд цаашид зардал мөнгийг нь бүрэн дааж, сургаж чадахгүй бол биеэ даан амьдрах чадваргүй хүүхдээ харь оронд битгий хаяж байгаач ээ. Харь оронд өөрөө өөрийгөө болгож яваа залуус байвал та бүхэн эцэг эх бусад хүмүүстэйгээ байнгын харилцаатай байж муу зуршил, элдэв донд авталгүй зөв зүйтэй амьдраарай.

Эцэг эх элгэн түмнээ шар махтай нь хатааж зовоохгүй байх бүх л чадварт сураарай, дүү нар минь. Энэ залуугийн сургалтын визтэй ирээд ажиллаж байгаад алга болсон талаарх мэдээ албаныханд хүрсэн учир бусад оюутнууд болгоомжтой байхыг хүсье. Нэгнээсээ болж нийтээрээ хохирч боломгүй л байна” хэмээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
mongol
Amerik divaajin bish.
2018/07/21 27.123.212.143
Шударга халх бөх
Seattle n naadamd 1 sh buuz 1 dollar 50 tsent 1 sh khuushuur 2dollar 50 tsent 1 tavag salad niislel jijigkhen 6 dollar Tsuivan 8 dollar jijigkhen tavagtai naadamd oroltsokh une 10 $dollar
2018/07/19 67.160.35.88
Хужаа
Хужаа зар тавьсан байна.Энэ Монгол биш юм байна.
2018/07/19 202.179.26.204
Шударга халх бөх
Seattle n naadam 1 khunees 10 dollar avdag yum bna lee tax mongoloor bol biletiin une
2018/07/19 67.160.35.88
Ard
Oldsoon. Tsagaachlaliin shorond baigaa ni batlagdsan. Harin yamar hereg tarij barigdsaniig ni medehgui bna
2018/07/19 69.181.152.219
Зочин
Хохь чинь хүнд бүү гай бол
2018/07/19 66.181.176.59