8o
Улаанбаатар хот
mobile menu

Эвдэрсэн автозамын засварын ажил үргэлжилж байна

2018-07-19 11:00:00
Нийслэлийн автозамын хөгжлийн газар (НАЗХГ), Нийслэлийн газрын алба, НМХГ-ын хамтарсан ажлын хэсэг ажлын хэсэг нийслэлийн есөн дүүрэгт үерийн улмаас эвдэрсэн автозамын засварын ажилтай танилцаж байна.

Нийслэлд  усархаг аадар бороо орсны улмаас үеэр бууж, зарим замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, шинээр барьж буй замын ажлууд зогсонги байдалд ороод байсан юм. Уг асуудлыг нэн даруй шийдвэрлэх, иргэдийн ая тухтай аялах, зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор дээрх ажлын хэсэг ажиллаж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, Чингүнжавын гудамжны 40 ам дөрвөлжин метр автозам эвдэрснийг засварлах ажил үргэлжилж буй юм. Мөн Монелийн уулзвараас Дарь эх хүртэлх Гадна тойруугийн гуравдугаар хэсгийн автозам дагуу үерийн ус зайлуулах жалганд зөвшөөрөлгүй буусан иргэн, аж ахуйн нэгжүүдэд нэн даруй нүүх албан шаардлага хүргүүлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл