8o
Улаанбаатар хот
mobile menu

Самар, ховор ургамал түүсэн иргэдийг торгожээ

2018-07-19 11:30:00

Иргэд хуулийн мэдлэггүйн харгайгаар хууль бусаар жимс, самар түүж хэрэг зөрчилд холбогдох тохиолдлууд гарсаар байна. Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, худалдан авсан, худалдсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий таван иргэнд хяналтын шатны шүүхээс тус бүр 5,4 сая төгрөгөөр торгох шийтгэл оноолоо. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн зургаа дахь хэсэгт заасныг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт 3.444.675 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, 1059,9 кг, 18 шуудай хуш модны самрыг хохирогч, иргэний нэхэмжлэгч Нийслэлийн байгаль орчны газарт шилжүүлэн өгч, шүүгдэгч тус бүрийн ойн санд учруулсан шууд хохирол нөхөн төлөгдсөнд тооцжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл