8o
Улаанбаатар хот
mobile menu

Увс аймагт 4.13 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

2018-07-19 13:40:00

Увс аймгийн Өндөрхангай суманд газар хөдөлжээ. Тодруулбал, тус сумын Жаргалант багийн “Уушиг дуурхи” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ долдугаар сарын 18-ны өдрийн 12:20 цагт 4.13 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад "Тухайн газар нь айл нутагладаггүй бөгөөд сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн хохирол учраагүй" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment