8o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Хүний амь нас эндэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой

2018-07-19 13:50:29

Энэ сар гарсаар ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай, усархаг, аадаар бороо орсноос их хэмжээний хохирол учраад байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин гадаадад ажиллаж байгаа учир Ерөнхий сайд У.Хүрэлсүх Онцгой комиссын хуралдаан зарлан нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, үүрэг чиглэл өглөө.

  Энэ сарын 11-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар орсон аадар бороо, мөндрийн улмаас аймаг, нийслэлд үер бууж иргэд амь насаа алдан, автозам, цахилгааны шугам сүлжээ, байгууллага, аж ахуйн нэгжид ихээхэн хохирол учирчээ. 

  Баян-Өлгий аймагт гэхэд л Өлгий сумын найман багийн 530 өрхийн 2500 гаруй хүн гамшигт өртөж, гурван иргэн бэртэж гэмтэн, олон гэр, байшин, хашаа усанд автжээ. Иргэдийг аюулгүй газарт шилжүүлж, түр хоргодох байраар ханган шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа талаар албаны хүмүүс мэдээлэл өглөө. 

Нөхцөл байдлын талаар мэдээлэл сонссоны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэд хэдэн үүрэг, чиглэл өглөө. Гамшгийн өмнө бүгд бэлэн байж, эрдэнэт хүний амь нас эрсдэх, эд материалын хохирол амсахаас урьдчилан сэргийлж ажиллахыг Онцгой комиссын гишүүд, удирдах албан тушаалтнуудад анхааруулав.

Гамшиг, ослоос хэрхэн өөрийгөө болон гэр бүл, хамт олноо хэрхэн хамгаалах чиглэлээр явуулж байгаа сургалт, сурталчилгаагаа улам эрчимжүүлэх, цаг агаарын төлөв байдлыг нарийвчлал өндөртэй гаргадаг  улс орнуудын мэдээг иргэддээ хүргэх, цаг агаарын өөрийн гэсэн аппликэйшнтэй болох талаар судлаж нэвтрүүлэхийг холбогдох хүмүүст даалгав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
monhbat shulegch
hurelsuhee odoo chinii duulsan duug dagaj duulah hun bhgui bolson shuu
2018/07/21 103.229.122.233