Зургаа, долоодугаар сард орсон аадар борооны улмаас нийт 100 гаруй километр Улсын чанартай замд эвдрэл үүссэн байна. Эвдрэлийг тухай бүрт нь засварлахаар АЗЗА-ын компаниуд ажиллаж байгаа аж. Энэ жил АЗЗА-тад 24 тэрбум төгрөг хуваарилагдсан бөгөөд АЗЗА-ын компаниуд үерийн улмаас үүссэн эвдрэлийг өөрсдийн нөөц бололцоог ашиглан, зээл аван, авто замын тухай хуульд заасны дагуу замыг бэлэн байлгах үүргийн дагуу засварыг хийн ажиллаж байна.




