8o
Улаанбаатар хот
mobile menu

Дунд голоос 50 орчим настай эмэгтэйн цогцос олджээ

2018-07-19 15:31:36

Иргэдийн санамсар болгоомжгүй, хайнга байдлаас үүдэлтэйгээр үер, голын усанд амь насаа алдсан тухай мэдээлэл үргэлжилсээр байна.

Тухайлбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд Дунд голын усанд эмэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр 08:23 цагт иржээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид дуудлагын дагуу очиж нэр, хаяг нь тодорхойгүй, 50 орчим настай эмэгтэй хүний цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment