
08:40 цагт: Их Британийн Гадаад Хэрэг Хамтын Нөхөрлөлийн Яамны Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Сайд Марк Фийлд "Монголын хөрөнгийн бирж"-ийн үйл ажиллагаатай танилцана.
10:00 цагт: ХНХЯ-нд харааны бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах анхны кофе шопын нээлт болно.
11:00 цагт: БОАЖЯ-наас өөрийн байрандаа Монгол улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Их Британийн “what3words” буюу Гурван үгт хаягжилтын системтэй хамтран ажиллах болсон талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, НМХГ, Нийслэлийн Газрын албаны ажлын хэсэг үерийн улмаас эвдрэл үүссэн Монелийн уулзвараас Дарь эх хүртэлх Гадна тойруугийн 3 дугаар хэсгийн автозамын нөхцөл байдалтай танилцана. Утас: 99945858
11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд СУИС, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран “Монголчуудын соёлын ертөнц: Үнэт соёл, өв, урлаг” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт: УДБЭТ-т Монгол улсад Мэдээлэл, харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 97 жилийн ойн баярын хурал болно.
15:00 цагт: Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд БНХАУ-ын ӨМОЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн нийгэмлэг хамтран зохион байгуулж буй "БАЙГАЛЬ ДЭЛХИЙГЭЭ ХАМГААЛЬЯ" уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.



