8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улс гамшигт бэлэн биш байна

2018-07-20 09:15:00

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг энэ сарын эхний хэдэн өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хуралд Ази номхон далайн бүс нутгийн 60 гаруй орон, олон улсын байгууллагын өндөр дээд хэмжээний 3000 орчим төлөөлөгч оролцсон нэлээд том арга хэмжээ болж өнгөрсөн. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлын гол зорилго нь ирэх 15 жилд дэлхий нийтээр гамшгийн эрсдэлийг бууруулахад баримтлах үндсэн зарчим, арга хэмжээ болох Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ахиц дэвшлийг бүс нутагт таниулахад чиглэгдсэн. Энэхүү том үйл ажиллагааг зохион байгуулсан Монгол Улс "гамшигийн эрсдэлд бэлэн үү" гэсэн томоохон шалгалтыг ойрын хэдэн өдрүүдэд үргэлжлэн орж байгаа аадар бороо авлаа. Тодруулбал, 

Усархаг бороо, хүчтэй салхины улмаас 8 аймгийн 75 суманд цахилгаан тасраад байна

  • 2018 оны 07 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас аймаг, нийслэлд үер бууж иргэд амь насаа алдсан, эрчим хүч, цахилгаан шугам сүлжээ, автозам, төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ихээхэн хэмжээний хохирол учраад байна. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт 2018 оны 07 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын нийт 8 багийн 530 айл өрхийн 2500 гаруй хүн  гамшигт нэрвэгдэж, 3 иргэн бэртэж гэмтэн, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан бөгөөд 220 гаруй өрхийн 1560 орчим хүнийг аюулгүй газарт гаргаж, 180 гаруй өрхийн 670 орчим иргэнийг 8 байрлалд түр хоргодох байраар ханган, 60 орчим өрхийг нүүлгэн шилжүүлж, 5.1 км үерийн далан босгосон байна. Мөн  Иргэдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах үйл ажиллагааг зохион байгуулж 80 гаруй өрхийн 170 иргэнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж, эм бэлдмэл тараагаад байна. Тухайн суманд үүссэн гамшгийн аюулаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэхээр нийт 620 орчим хүн, 107 нэгж техник хэрэгсэлтэй албаны хүмүүс ажиллаж байна. 
  • 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн нийт нутгаар хүчтэй аадар бороо орсны улмаас 13 аймгийн нутагт дэвсгэрт хамаарах 29 байрлалд нийт 116 км урт аюто зам, замын байгууламжид ноцтой эвдрэл гэмтэл үүсээд байна. Эвдрэлийг сэргээн засварлах ажилд 14 зам хариуцагч байгууллагын 154 хүний бүрэлдэхүүнтэй, 62 машин, механизм ашиглан засварын ажлыг тухай бүр нь гүйцэтгэж байна. Урьдчилсан байдлаар 1,348 сая төгрөгийн хохирол учирчээ. 
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/  07 дугаар сарын 19-ний өдрийн 16:12-16:25 цагт орсон усархаг бороо, хүчтэй салхины улмаас Булган аймгийн чиглэлийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдад 35 кВ-ын 20 тулгуур багана, урьдчилсан байдлаар нийт 27  цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унасан.   

    Үүний улмаас Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Төв аймгийн 4 сум, Булган аймгийн 6 сум, Дундговь аймгийн 2 сум, Завхан аймгийн 1 сум, Хөвсгөл аймгийн 3 сум, нийт 8 аймгийн 75 суманд  цахилгаан тасарсан нөхцөл байдалтай байна. 

  • Улаанбаатарт орсон ширүүн борооны улмаас /2018.07.17/ хотын гудамж талбай усанд автаад байгаа. Мөн борооноор Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үер бууж хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан. 

Өнөөдөр гэхэд  баруун, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-22 нд нутгийн хойд хэсэг, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо орох төлөвтэй байгаа талаар ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлэл өгсөн. Хэдхэн хоног үргэлжилсэн аадар борооны улмаас хэд хэдэн аймаг гамшигийн нөхцөл байдалд байна. Гамшигийг бид бүхэн зөвхөн аадар бороо, үер усны аюулаар  төсөөлөхөөс гадна газар хөдлөлт, хар салхи гэх мэт гамшигт Монгол Улс бэлэн биш байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
MONGOLD AJIL IIH HUN BAIGUISH DEE. DEER IN ENE TSAG UURCHID BAIGALIIN DAIN HIIJ BNA. IIM BAIAD YAJ UUD GARAH BILEE?
2018/07/22 203.91.116.46
Иргэн
Энэ газар сүүлийн 20-30 жил яг л ийм байдалтай байгаа. Үүнийг шийдчих сэтгэлтй ДАРГА алга уу? Хэдхэн зуун метрийн цаана байгаа Сэлбэ гол руу л нэг суваг татахад болох юм биш үү???
2018/07/20 150.129.140.204
зочин
Shireeniihee ard suusan tom tom guzeetei ontsgoi baidliin darga nar, esvel baahan olon ulsiin hural ene ter hiij yarihaas tsaashgui, turiin mungu huulsen darga nar. Yu ch hiihgui hiihiig ch husehgui
2018/07/20 43.228.131.90