8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Амарсайхан: Цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаа ХЯНАЛТААС ГАРЧИХСАН БАЙНА

2018-07-20 10:00:00

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаа, орчин нөхцөлд сэтгэл хангалуун бус байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд олноор мэдээлэх болсон. Мөн тус хүрээлэнд хүүхэд цахилгаанд цохиулсан гээд олон асуудал дагуулж байгаа билээ. 

Тэгвэл өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн (ҮЦХ) үйл ажиллагаатай НИТХ-ын дарга С.Амарсайхан очиж танилцлаа.

Тэрбээр "Иргэдийн зүгээс ҮЦХ-ийн орчинд чимээ шуугианаас эхлээд эрүүл орчинд үйлчүүлэх, амрах зугаалах нөхцөл байдал хангагдахгүй байна гэсэн асуудал яригдаж байна. Үүний дагуу өнөөдөр нийслэлээс ажлын хэсэг гарч шалгаж байгаа. Мөн мэргэжлийн хяналтаас нэгдсэн ажлын хэсэг гарч 15 чиглэлээр үйл ажиллагааг нь шалгаж байна.

Паркийн удирдлага, зохион байгуулалтын хувьд хүндрэл бэрхшээлтэй асуудал байна. Энд зөвшөөрөлтэй гэхээс илүү зөвшөөрөлгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа олон иргэн, ААН-үүд байна. Энэ бүхнийг бид бүх талаас нь холбогдох байгууллагуудын оролцоотойгоор хууль тогтоомжийн хүрээнд шаардлагатай арга хэмжээнүүдийг авч, цэгцлэх ёстой.

Энэ байгуулагын үйл ажиллагааг илүү зохион байгуулалттай, шаардлагатай хэмжээнд үйл ажиллагааг нь явуулах талаас нь дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүнсний үйлдвэр үйлчилгээний газрууд нь технологийн болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй асар олон үйл ажиллагаа явагдаж байна. Энэ нь цаашлаад иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндтэй холбоотой.

 Энд ажилладаг 100 гаруй хүний хүчин чадлаас шалтгаалахгүйгээр хэн дуртай нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг, хяналтгүй үйл ажиллагаатай болсон байна.

Мөн зөвшөөрөлгүй хүнсний бүтээгдэхүүн, шорлог зарж байна. Зарж болно гэхдээ тэр эрүүл ахуйн шаардлага хангасан байх,аль болох утаа бага гаргах технологи ашиглах ёстой гэсэн асуудлыг тавина.

Зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулж буй асар олон иргэн, ААН байгааг хуулийн дагуу холбогдох байгууллагууд нь энд арга хэмжээ авч ажиллах байх. Цэцэрлэгт хүрээлэн өөрсдийн хүний нөөцийн хэмжээнд л үйл ажиллагаагаа явуулж байгаа ч олон жилийн турш ингэж явсаар өнөөдөр хяналтнаас гарчихсан байна. Зарим иргэн нь зөвшөөрөлтэй ч чанарын болон үйлчилгээний шаардлага хангахгүй байгаа учраас бүгдийг нь цэгцлэх арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлнэ. Цэцэрлэгт хүрээлэнг ногоон байгууламж гэдэг утгаар нь шаардлагатай хэмжээнд нь энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна" гэлээ.

Харин ҮЦХ-гийн дарга С.Эрдэнэтуул "Ил шорлог зарж байгаа хүмүүсийг ажиллуулахгүй байх талаас манай байгууллагын зүгээс байнга ажилладаг.  Тэр хүмүүс оройн цагаар ажил тарсны дараа орж ирж наймаагаа хийдэг. Энэ үеэр нь бид график гаргаад ажиллаж байгаа боловч бас л дийлэхгүй байна. Бүр манай шаардлага тавьсан харуулыг хэл амаар дориомжилж, зодсон тохиолдол ч байгаа.

Манайд иргэдээс ирсэн гомдол байхгүй. Харин зөвшөөрөлгүй иргэд үйлчилгээ явуулмаар байна туслаач гэсэн л өргөдөл ирүүлдэг.  Хавар тавдугаар сард бид энэ мэт өргөдөлд  дарагддаг. Жил бүр манайд 300 орчим өргөдөл ирдэг. Энэ жил бид удирдлагатай машин ажиллуулах 20-30 хүнд зөвшөөрөл өгснөөс өөр бусад худалдаа найманд зөвшөөрөл өгөөгүй.

Өнгөрсөн жил бид  мэргэжлийн хяналт, цагдаагийнхантай хамтраад  сар гаруй ажилласан. Энэ жил ч мөн 7-10 хоног хамтарч ажилласан. Ингэж хамтарч ажиллаж байгаа ч бас л үр дүнд сайн хүрч чадаагүй. Манай талаас бол хүн хүч муу байна" гэв.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийт 973 га талбайтай. Одоогоор 183га талбайд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Харин харуул хамгаалалтын хувьд нэг хүнд 20-30 га оногддог байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Б.Бямбасайхан
Сайхансамбуу одоо болиочээ Нарантуул зах чинь хангалтгүй байна уу шуналтай хүүр шүү
2018/07/23 202.179.27.167
Zochin
Сайхансамбуугийн охиноос салгаж ав даа эртхэн.
2018/07/21 103.229.122.250
A
Yadaj bhad NTuuliin Saihansambugiin ohin n VCXvreelengiin zahiral bolood bhdaa yahavdee. Yostoi dampuu yum! mongol hezeech hugjihgui ee! gunig bnaaa!
2018/07/20 202.21.106.148
nt
Ene teneg hvvhen Saihansambuugiin ohin gene. Mun boldog hvndee hariucuuljee xaxa! Udahgvi Narantuul -3 xar zax bolccon baih viidee Har malnuudaa!
2018/07/20 202.21.106.148
Suka
HEN UNIG JORLON BOLGOVO AJILAS HALACHEE
2018/07/20 66.181.184.159