8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэн Л.Баасанноров цагдаа нарт завь бэлэглэлээ

2018-07-20 11:30:00

Иргэн Л.Баасанноров цагдаагийн алба хаагчдад завь бэлэглэлээ. Тэрбээр нийгмийн хариуцлагаа дээдлэн цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай техник, хэрэгслийн дэмжлэг үзүүлж, иргэдийн амар тайван байдлыг хангах үйлсэд хувь нэмрээ оруулсан юм.

Л.Баасаноров хэлэхдээ “Урин дулааны цагт иргэд гол, усанд эндэх тохиолдлууд гарч байгаад санаа зовж, өөрийн чадах зүйлээрээ туслахыг хичээсэн. Цагдаагийн алба хаагчид маань энэ завийг ашиглан голын голдрил дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэвэл тэдний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хувь нэмэр болно гэж бодсон” гэлээ.  

 

Он гарсаар 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 13 аймгийн 29 сум, нийслэлийн 4 дүүрэгт гол, мөрөн, нуур, цэвэр, бохир усны шугам, тогтоол ус, худгийн ус, хиймэл нууранд 40 удаагийн тохиолдлоор 48 хүн амь насаа алдсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Иймд иргэд та бүхнийг бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, г олуудын  усны түвшин буураагүй байгаа голын усанд орох, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment