8o
Улаанбаатар хот
mobile menu

Ус цацсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй

2018-07-20 13:30:00

Нийслэлийн иргэдийг бухимдуулж буй нэг асуудал бол зам дээр тогтсон усыг зарим жолооч явган зорчигч руу санаатайгаар цацдаг явдал юм. Сүүлийн хэдэн өдөр бороо их орж байгаатай холбоотойгоор нэгэн мэдээлэл сошиалд тарсан.

Тодруулбал, хэрэв хэн нэгэн жолооч тан руу санаатайгаар ус цацсан тохиолдолд та Замын цагдаагийн газрын утас болох 93021124 болон 124 дугаарт залгаж, тус машины улсын дугаарыг хэлж гомдол мэдүүлэх боломжтой юм байна. Таны гомдлын дагуу Замын цагдаагийн газраас шалгаж тухайн жолоочид хариуцлага тооцон торгох арга хэмжээ авах журамтай хэмээсэн байв.Тэгвэл Замын цагдаагийн газраас "Замын цагдаагийн алба одоогоос 5-6 жилийн өмнө дээрх утсанд ирсэн гомдол мэдээллийн дагуу жолооч нарт хариуцлага хүлээлгэж байсан. Иргэд хуучин мэдээлэл шэйрлэж тараасан юм билээ. Харин одоо хэрэгжиж буй Зөрчлийн шинэ хуульд ус цацсан жолоочийг ингэж тэгж шийтгэнэ, торгоно гэсэн ямар нэг заалт байхгүй" гэсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hi
Har shil zvvj ywahaar urdah zamaa harj ywaachee altsagnj ywj bgd us tsatsuulsan bol hohiishdee
2018/07/20 107.167.113.44
иргэн
Ворошиловын мэргэн бууч гэж нэг сайхан кино байдаг тэр аргаар л хариуцлага тооцох хэрэгтэй, хуульгүй бол өөрөөр яах юм бэ.
2018/07/20 202.72.245.122