8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээврийн автобусуудад “DPF” шүүлтүүр суурилуулж байна

2018-07-20 15:00:00

Японы олон улсын хамтын ажиллагааны “JICA” байгууллагын буцалтгүй тусламжаар дизель хөдөлгүүрээс ялгарах хөө тортогжилтын ялгарлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний автобусуудад “DPF” шүүлтүүр суурилуулах ажил үе шаттайгаар хэрэгжиж байна. “DPF” шүүлтүүр нь дизель түлшнээс ялгарч буй утаа, тортогжилтыг 100 хувь хүртэл шүүдэг байна.

Эхний ээлжинд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨТААҮГ–ийн 1-р баазад “DPF” шүүлтүүрийн шатаах зуух болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суурилуулжээ. Дээрх буцалтгүй тусламжийн хүрээнд “Зорчигч Тээврийн Нэгтгэл” ОНӨААТҮГазар болон “Сутайн Буянт” ХХК-ийн нийт 25 автобусанд энэ сард багтаан “DPF” шүүлтүүр суурилуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hi
Shal demii mungu oloh argaa olj yadhiima
2018/07/20 107.167.113.44