8o
Улаанбаатар хот
mobile menu

Ах дүүс рүү бензин асгаж шатаасан этгээдийг саатуулжээ

2018-07-20 16:00:00

Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэс ах дүү рүү бензин асгаж шатаасан этгээдийг саатуулан шалгаж байна. Энэ сарын 13-нд аймгийн баяр наадам болж байх үед эгч дүүсийн хүүхдүүд болох 34, 37 настай иргэд рүү үл таних этгээд савтай бензин цацаж шатаасан ноцтой хэрэг гарчээ. Тухайн үед ах руу нь бензин цацаад гал асаахад дүү нь  хамгаалах гэж дээрээс нь дарж унаснаас 60 хувийн түлэгдэл авч, ах нь 20 хувь гэмтжээ. Тэд одоогоор ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.  Үл таних этгээд ах дүү хоёртой хамт архи уух гэсэн боловч үзэл бодол таараагүйгээс ийм хэрэг үйлдсэн байж болзошгүй гэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Uu vee uu gesen ug vee arai ch dee, ter novshiig ooriig n tiim bolgovol taarna Ulam l Mongoloo aldaj baina daa ene humuus chin Yachihsan hunee baisan mal ve
2018/07/21 73.71.228.115