8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоон аймгийн 65 сумын эрчим хүчний хангамжийг хэвийн ажиллагаанд оруулжээ

2018-07-22 11:14:00

Өвөрхангай аймгийн нутгаар 07 дугаар сарын 19-ний өдөр орсон усархаг аадар бороо, хүчтэй салхины улмаас Өвөрхангай-Булган чиглэлийн “Хангайн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-ийн харьяа Хархорин дахь 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7, Архангай аймгийн Хотонт, Хашаат сумдад 35 кВ-ын 20, нийт 27 тулгуур багана унаад байсан билээ.

 Үүний улмаас:

  1. Архангай аймгийн 14,
  2. Баянхонгор аймгийн 20,
  3. Булган аймгийн 6,
  4. Дундговь аймгийн 2,
  5. Өвөрхангай аймгийн 16,
  6. Хөвсгөл аймгийн 3,
  7. Төв аймгийн 4 буюу нийт 7 аймгийн 65 сумын цахилгаан тасарсан тухай бид мэдээлсэн.

Дээрх цахилгаан дамжуулах агаарын шугамыг сэргээн засварлах ажиллагаанд 6 бригадын нийт 90 хүн, 20 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өнөөдөр буюу 07 дугаар сарын 21-ний өдөр гэмтлийг  бүрэн засварлаж, эрчим хүчний хангамжийг хэвийн ажиллагаанд орууллаа.  Урьдчилсан байдлаар 175,0 сая төгрөгийн хохирол учирсан талаар албаныхан мэдээлэл өгсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эрхэмбаяр
Булганы 6 сум яахаараа Хархориноос тэжээгддэг байна аа
2018/07/22 103.29.144.2